Лондонд төвтэй “Studio Swine” компани хөнгөн цагааныг хайлуулж, эдгээр өвөрмөц загварын өндөр өсгийтүүдийг зохион бүтээжээ. Эдгээр гуталнууд сансрын биетүүдтэй адилхан хэлбэртэй ажээ. Европын сансрын агентлагийн хөлөг 67P хэмээх сүүлт одон дээр амжилттай газардсан нь дизайнер Азуса Муракамид ийм гутал үйлдвэрлэх санааг өгсөн байна. Дизайнер Мураками гуталны загвараа гаргахын тулд Лондонгийн Байгалийн түүхийн музейд зочилж, сансраас дэлхий дээр унаж байсан чулуулаг биетүүдийг сонирхжээ.





