
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Монголын Үндэсний чөлөөт бөхийн холбоо энэ удаагийн насанд хүрэгчдийн тэмцээнийг шинэ дүрэм буюу олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүрэм, жингийн ангилалд тус тэмцээн явагдаж байна. Энэ жилийн улсын аварга бол маш чухалд тооцогдох бөгөөд энэ тэмцээнд жин тус бүрдээ тэргүүлсэн тамирчид цаашид олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжтой болгодог.