Копа Дэл Рейгийн шөвгийн наймын эхний тоглолтондоо "Камп Ноу" цэнгэлдэхэд 1-0 ээр хожигдол хүлээгээд байсан Атлетико Мадрид өөрсдийн "Висенте Калдерон" цэнгэлдэхдээ хариу тоглолтыг хийсэн ч 3-2 оор хожигдлоо. Ингэснээр Барса нийлбэр дүнд 4-2 оор хагас шигшээд шалгарч байна. Тоглолтын үеэр Торрес, Неймарын хооронд зөрчил үүссэн төдийгүй Атлетикогийн хагас хамгаалагч Туран шипигээ тайлж, хажуугийн шүүгч рүү шидсэн байна.



















































