Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо 1-р байрны 1-р орцны 1 давхарт ачааны цахилгаан шатны хаалга онгорхой согтуу хүн доошоо унчихсан орилоод байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 12-р хороо “Далан давхарын замаар зүүн тийш чиргүүлтэй автомашин мод ачаад явж байна” гэсэн мэдээллийг шалгахад 44 настай эрэгтэй С нь “Foton” машинтай 50м3 нойтон мод ачиж явсаныг саатуулан шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































