Тайландын Самуй арлын Буддист сүмд хадгалагдаж буй лам багшийн мумми нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Луан Фо Даэн нэртэй лам 79 насандаа бясалгал хийж байгаад өөд болсон юм. Түүнийг нас барсаны дараа шавь нар нь шарилыг шилэн хоргонд хийж хадгалан олон нийтийн өмнө дэлгэн тавьжээ. Мөн хар нүдний шил зүүлгэсэн байна. Ламын шарил 1979 оноос хойш өнөөг хүртэл сайтар хадгалагдаж байгаа бөгөөд жуулчид байнга очиж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Харин Монголоос олдсон ламын мумми нь 200 гаруй жил сайтар хадгалагдаж үлдсэн гэдэг утгаараа хосгүйд тооцогдоно. Өөрийгөө мумми болгох ёс 11-19-р зууны үед Японы Ямагата дахь Шингон хэмээх Буддын сүмд түгээмэл байжээ.





























































Сэтгэгдэл (17)