Баянзүрх дүүргийн
цагдаагийн хэлтэст нэгэн бүсгүй хүчирхийлэлд өртөх гээд байна гэсэн
дуудлага мэдээлэл өгсөн байна. Улмаар дуудлагын дагуу цагдаагийн алба
хаагчид яаралтай очиж уг бүсгүйг хүчирхийлэлд өртөхөөс
авран хамгаалжээ.Хэргийг тодруулбал, “Зар мэдээ” сонин дээр гарсан ”Байр түрээслүүлнэ, хажуу өрөө хөлслөнө” гэсэн зарын дагуу нэгэн эмэгтэй байраа үзэхээр очиход гэртээ ганцаараа байсан хижээл насны эр охиныг хүчирхийлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан нь тогтоогдож, хэрэг хариуцах чадваргүй тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд тэр өдөр ээж нь хөдөө явсан байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































