Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шунал ихэдвэл Шулам болно

2015-2-02
0
ЖИРГЭХ

    Монголчууд шунал ихэдвэл шулам болно гэж ярьдаг. Зүгээр ч нэг хэлээгүй энэ үгээр дамжуулан хүнийг шуналаа хэмжээ хязгаартай барьж байхгүй бол шулмаас дор болохыг тойруу утгаар сануулдаг хэрэг. Гэвч орчин цагт ашиг олж байвал бусад нь хамаагүй мэт ойлголт зарим хүнд явдаг бололтой. Цаашлаад өөрийн монополь эрхээр хайцаалж, хүссэн үнээ тогтоодог гаж тогтолцоо бий болж байх шиг. Үүний илрэлийг “Гацуурт”-ын Л.Чинбатын жишээнээс харж болно. Түүнийг Монголын газар тариалангийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Гацуурт” компанийг удирддаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. “Гацуурт” нь 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг гэхээр ямар хэмжээний компани болох нь ойлгомжтой. Гэвч Л.Чинбатад энэ бүхэн багадаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын газар тариалангийн салбарт бараг л монополь тэрээр буудайн үнийг өөрийн дур зоргод нийцүүлж, амандаа орсон тоогоор төрд “шахах” гэж улайрах болжээ.
Untitled-1
Саяхан даа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Улмаар тариаланчдын агуулахад хадгалж байгаа 40 мянга, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-д тушаасан 31.5 мянган тонн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүргийг өгсөн байдаг. Энэ дагуу салбар хариуцсан яам, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны хамтарсан ажлын хэсгийнхэн ТЭДС-гийн зургаан байршилд хадгалж байгаа 31.5 мянган тонн буудайнд шалгалт хийж 84 хувь нь чанарын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь хангаагүй болохыг урьдчилсан байдлаар гаргажээ. Харин тариалан эрхлэгчдийн агуулахад хадгалж байгаа 40 мянган тонн улаанбуудайд шалгалт хийх гэсэн боловч хаана хэрхэн хадгалж буй нь тодорхойгүй байжээ. Л.Чинбат тэргүүтэй хүмүүс ч холбогдох албаныхантай уулзахаас зайлсхийж, ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тиймээс салбар хариуцсан яамнаас гурил үйлдвэрлэгчдэд шаардлагатай байгаа 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж үзэн стандартын шаардлагад нийцсэн буудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох шийдвэрийг гаргажээ.

Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж тариалан эрхлэгчдээ боомилж, дотоодын компаниудаа дампууруулах гэж байна хэмээн дахин эсэргүүцэж эхэлжээ. Үнэндээ тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжээгүй биш дэмжиж ирсэн байдаг. Тэр тусмаа өөрсдийг нь боомиллоо хэмээн хамгийн ихээр хашгирч байгаа “Гацуурт” компани, Л.Чинбат өнгөрсөн хугацаанд төрөөс хамгийн их дэмжлэг авч, ашиг шимийг нь хүртсэн байх юм. Үүнийг дараахь хэдхэн баримтаас харж болно.
“Гацуурт” болон түүний салбар харьяа компанийн хувьд Монголд хамгийн том буюу 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдгийг дээр өгүүлсэн. Тиймдээ ч дан ганц “Гацуурт” гэлтгүй “Сэлэнгийн тариалан”, “Хандгайт уул”, “Баяндулаан уул” “Номгон буудай” зэрэг өөрийн 15 охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна. Мөн 11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-нд тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхдээ НӨТ-ын Гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр “Гацуурт” хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ бол наад захын дэмжлэг.

ХХААХҮ-ийн сайдын 2011 оны зургадугаар сарын 21-ний өдрийн тушаалаар “Гацуурт” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авч Франц улсаас лимүзин үүлдрийн махны чиглэлийн 138 толгой үхэр оруулж ирсэн байдаг. Гэрээнд энэ оноос эхлэн гурван жилийн хугацаанд 200 толгой болгон буцаан төвлөрүүлэхээр заажээ. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар дахин улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Францаас монтбелиард, лимүзин үүлдрийн 176 толгой үхрийг оруулж ирсэн байдаг аж. Гэвч “Гацуурт”-ынхан улсын төсвөөс гаргуулсан хоёр тэрбум төгрөгийн гэрээний жилийн эцсийн тооцооны үлдэгдлийн баталгааг өнөөдрийг хүртэл хийхгүй зайлхийсээр байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр “Гацуурт”-д салбар хариуцсан яамнаас нь өнгөрсөн хугацаанд 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэгийн үзүүлсэн байх юм. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр өөрийн эрх ашигт нийцүүлж байвал бусад нь хамаагүй мэт аашлах болсон Л.Чинбатын цаад сонирхол нь юу бэ. Хариулт нь маш энгийн. Дур нь хүрвэл буудайгаа борлуулж, дургүй нь хүрвэл шантаажилдаг буруу жишгийг тэр тогтоож байна. Цаашлаад Монголд монополь тогтоохоор улайрч байна.

Уг нь үе, үеийн Засгийн газраас тариалан эрхлэгчдэдээ дэмжих зорилгоор улаанбуудайн тонн тутамд 60-100 мянган төгрөгийн урамшууллыг олгож эхлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Шалтгаан нь ерөөсөө л гурилын үнийг тогтвортой байлгаж иргэдэд хямд үнээр худалдаалах гэж тэр шүү дээ. Түүнээс биш тариа тарьдаг хүнийг улам баяжуулах гэж ийм шийдвэр гаргаж, тэр хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн халааснаас урсгадаггүй байх. Энэ жил гэхэд урамшууллыг тонн тутамд нь 70 мянган төгрөг байхаар тооцож 25 тэрбум төгрөгийг ТЭДС-нд суулгасан юм билээ. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүст буудайн үнэ өндөр байх нь чухал болохоос гурилын үнэ өсөх нь хамаагүй бололтой. Тэгээд ч шаардлагатай үед нь төрөөс авч болох бүхий л дэмжлэгийг авч санасандаа хүрчихээд эцэстээ төр рүүгээ нулимж эхэлсэн нь зүйд хэр нийцэх бол. Үнэндээ Л.Чинбатад Монголын улаанбуудайн тариалалтад монополь тогтоож хүссэн үнээрээ гурил үйлдвэрлэгчдэд шахаж ашиг олох нь чухал ажээ. Түүнээс биш буудайн үнээс хамаарч гурилын, цаашлаад талхны үнэ өсөх нь огтхон ч хамаагүй бололтой.

С.Гандөл



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.115.131)
    Шуналтай хүн мухар замыг хэчнээн сунгаж барьсан ч ханадаггүй.
    2023 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.101)
    Хийсэн юм чинь өгсөн юм чинь авалгүй яадийн.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • zojin (202.131.225.252)
    naad tsandelegiim yanz buriin um yariad baigiin ard jinbat l baigaa shdee mongol gazar shig dambuural zaralah geed sandraad bna tegeed l toroos yaj arai iluu mungu luuvardahuu geed humuusiig hatgaat baigaa shdee biznessmen bish luubarjin um bishuu hhaayamnii turiin nariin baisan gantulgatai niiluuleed shalga bugdiig ATG shalguul
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.141.254)
    ЭНЭ ИХ ХОГИЙН АМЬТАН ШДЭЭ.ЧИНБАТ АРД НЬ ЧИМЭЭГҮЙ СУУГААД БГА.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Gazuurt (103.26.195.148)
    Uje zarsan
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • gatsuurt (182.160.41.230)
    gatsuurtiin ordiig ch ene nuhur borood zaran bh shu
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    11 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    15 цаг 23 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    16 цаг 2 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    16 цаг 5 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    16 цаг 8 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    16 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    16 цаг 34 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    17 цаг 2 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    17 цаг 13 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    17 цаг 18 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    17 цаг 20 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    17 цаг 21 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    17 цаг 34 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    18 цаг 40 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    18 цаг 58 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    19 цаг 42 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    19 цаг 43 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    19 цаг 46 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    20 цаг 41 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    20 цаг 59 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК