Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын ЗГ-ыг огцруулах оролдлого талаар өнгөрөв

2015-2-12
0
ЖИРГЭХ
Бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын оролдлого талаар өнгөрөв.
    BSN_8783Бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын оролдлого талаар өнгөрөв. Тэд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндөж парламентын орчинд  олны анхаарлыг татаад байгаа.

Дээрх гишүүдийн хувьд С.Баярцогтыг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-нд АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс 17.5 тэрбумаар зөвлөгөө авахуулахаар төсөвт тусгаж, үүнээс 450 гаруй сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зүй бусаар ашиглаж байна хэмээн буруутгаж байгаа.

Энэ бол гишүүдийн зүгээс С.Баярцогтыг огцруулах гэсэн гол үндэслэл нь. Гэхдээ үүнээс өөр шалтгаан бас байгаа бололтой. Тодруулбал, тэд “Эрдэнэс-Оюутолгой”-н 17.5 тэрбум төгрөгийн хэргийг урдаа барьж Засгийн газрыг унагах төлөвлөгөөгөө эхлүүлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх гишүүд "Алтангадас"-ын задрах процесс дээр тоглолт хийж, Засгийн газрыг унагах төлөвлөгөөгөө С.Баярцогтоос эхлүүлсэн гэнэ. Тодруулбал, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг “Алтангадас”-аас өрх тусгаарлаж “Соёмбо” фракцийг байгуулна гэсэн сургаар ийнхүү хөдөлж эхэлжээ.

Н.Алтанхуяг намын даргын албан тушаалаа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосон. Ингэсэн нь учиртай бөгөөд Ч.Сайханбилэгээр өөрийн хийж байсан ажлын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх цаашлаад Шинэчлэлийн Засгийн газрын аппаратыг нь хэвээр нь үлдээхэд оршиж байсан юм.

Гэтэл Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа Н.Алтанхуягийн хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн бөгөөд түүнтэй хамгийн муу харилцаатай байсан ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Солонгыг хүртэл буцаан ажилд нь авсан. Энэ мэт асуудлаас болж Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын харилцаа муудаж ил цагаанаар бие биенээ хурцаар шүүмжилж эхэлсэн билээ.

Энэ бүх хутгуурын цаана С.Баярцогтыг байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ингээд “Алтангадас” хоёр хуваагдах дээрээ тулах үед Н.Алтанхуягийн хүмүүс Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөнө хэмээн айлгаж эхэлжээ. Үүнээс болж Ч.Сайханбилэг бууж өгөн Н.Алтанхуягтай эвлэрэн учраа ололцсон байна.

Яг энэ үеэр бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нар Засгийг огцруулах тоглолтыг эхлүүлсэн ч “Алтангадас” эргэн эвлэрснээс болж хамаг төлөвлөгөө нь талаар өнгөрчээ. Үүнийг илтгэх үйл явдлууд ч сүүлийн хэдэн өдөр боллоо. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт байнгын хороогоор С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр “Шударга ёс” эвслийн бүлэг гэнэт завсарлага авав. Уг нь тус бүлгийн хоёр гишүүн нь уг асуудлыг хөндсөн. Гэтэл бүгдээрээ зэрэгцэж сууж байгаад уг асуудлыг хойшлуулсан юм.

Асуудлыг шуурхай хэлэлцээд явбал өөрсдөд нь хэрэгтэй байтал гэнэт завсарлага авч гацаасан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Үүнд уурласан С.Баярцогт “Би Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байгаад туйлын харамсаж байна. Та нар хангалттай, гүтгэж доромжиллоо. Өнгөрсөн хоёр өдөр хувь хүнийг гутаах, Засгийн газрын нэр хүндийг гутаах ажлыг хангалттай хийлээ. Би Л.Цог болон Г.Уянга нарыг уучлалт гуйгаад энэ төслөө татаж  авах гэж байна гэж ойлгосон. Би бас адилхан сонгогчидтой. Аав ээжтэй хүн. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна.  Би Ёс зүйн хороонд, шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд хандана. Асуудал ойлгомжтой байхад үүнийг судална гэж байхгүй З.Баянсэлэнгэ даргаа. Төрийн ажил яаж явдаг талаар холбогдох бүх материалыг наана чинь өгчихсөн байгаа. Төсвийн байнгын хороо, Сангийн яам, хөгжлийн банк гээд холбогдох бүх байгууллагуудын бичиг баримт байгаа. Та нар судлах шаардлагатай гэж байгаа бол асуудлаа татаж ав. Тэгээд энэ зээлтэй холбоотой материалуудаа судал, өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарчихсан зүйл" гэсэн билээ.

Магадгүй төлөвлөгөө нь нурж, асуудлыг судлалгүй оруулж ирсэндээ тэд "бантсан" ч байж болох юм. Одоо С.Баярцогтыг огцруулах асуудлыг битүүний өдөр хэлэлцэнэ. Энэ өдөр уг асуудал өнөөдрийнх шиг олны анхаарлыг татна гэдэгт эргэлзэж байна. Энэ үеэр хэлэлцсэн болоод л өнгөрөх биз.

Ер нь АН, МАН, “Шударга ёс” болон бие даагчдын аль алинд нь энэ Засгийн газрыг огцруулах гэсэн олон гишүүн байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (112.72.13.207)
    Популистууд
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.37)
    SUDRAGA EVSEL , BIE DAAGCH NAAR NAAD HUVIIN ASHIG SONIRXOLOO 2 t TAVILDAA, HUMUUSIIN TARXI UGAAJ SHUDRAGA HUMUUSIIN DUR ESGEXEE BOLILDOO
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Сүлд (150.129.142.218)
    Яасан яаруу дүгнэлт хийдэг Энхэлээ вэ? Яаж ч бодсон монгол эрдэмтдийн толгойг үнэлэхгүй гадаадаас хуулийн зевлөгөө авч байгаа нь дэндүү ичгүүртэй санагдаж бна.Тэр их мөнгийг монголдоо үлдээсэн нь дээр.Иймд дээрх хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж бна.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • үзэн ядагч (103.229.121.230)
    Баярцогтыг шоронд хийгээд нууж далдалсан мөнгийг нь авч улсын хөрөнгө болго.Бас ойр дотных нь бас хамаатай
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • зочин (122.201.31.239)
    Баярцогт гэдэг луйварчинг энэ дэлхийгээс зайлуулах хэрэгтэй. 9 үеэрээ монголын ард түмэнд адлагдана даа.Тэнгэр гэсгээнэ
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.235)
    Алийгаач мэдэхгүй, хэнийг ч өмөөрөөд байгаа нь мэдэгдэхгүй, хэнийг ч иймэрхүү маягаар буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй их юм бичиж донгосцгоох юмдаа.Худлаа хуцаад байх хоорондчинь цаана чинь хуваагаад идэж л байгаа байхгүй юу.Та нар үүгээр хичнээн ч хуцаад нэмэргүй.Баярцогт Баясэлэнгэ хоёр тэврэлдээд л явж байгаа.Битгий хуцаад байцгаа новшнуудаа
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Ер нь баярцогтын буруу бий.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.135.2)
    Bayartsogt bol mongoliig toloolj neg ch yaridaggui. Dandaa gadnii kompanii toloolol bolj gadfniihnii erh ashgiin tuld yarij huuliin tsoorhoig jinhene ashigladag. Ih l hahuuli avdag baih daa. Odoo noyon uulaa hamgaalahgui gadnii kompanii omnoos yariad l baina lee. Mongol 34 huvi ch baihgui 20 huviig avna. gesen mulguu yum yariad huuli n iim yum chin gesen tarhi ugaaltaa hiigeed l baina lee.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.135.2)
    urid n hen ene gereeg hiisen yum. tuund hariutslaga tootsoh heregtei. Harin ene aldaatai gereeg zasahiin orond urgeljluulj gariin useg zurchihaad ongorson zasag hiisen geed suuj baigaa Bayartsogt yamar muu hun be gedgiig mongolchuud bid harj baina. Uter turgen ogtsruulah heregtei.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Сүх (103.229.176.166)
    Авилгачдын хувьд шулам бол ард түмний хувьд хэрэгтэй-шаардлагатай-зоригтой-популист. Сайн байна. Тун удахгүй популист гэдэг үг зөвөөр ойлгогдох болно
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Угаасаа л судалгаагүй юм хийсэн нь мэдэгдсэн.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • bagi (112.72.13.118)
    SHALIHGYI SHANTAACHID AA, NAADAHIINHAA OROND DORVITOIHON HUULI SANAACHLAAD AJILAA HII! ODOO ZASAG TOROO SAMRAAD SAIN YUM BOLOHGYI, DELHII URAGSHLAAD BAIDAG, BID UHRAAD BAINA.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.34)
    showchid
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • зочин (202.126.91.104)
    энэ хүүхэн ч шуламаа шулам.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Буруу л харсан байна даа. Чухамдаа завсарлага авалгүй хэлэлцээд эхэлсэн бол АН-ынхан хамгаалаад гарахаар байсан учраас завсарлага авсан. Өчигдөр орой Ан-ын бүлэг хуралдаж дотроо хуваагдаж эхэлсэн байна. Уянгын энэ алхам болЗасгийн газрыг огцруулахтай холбоогүй харин чуулганы завсарлагаар Оюу толгойг зарах байсан комбинацийг нь будаа болгож хаялаа. МАН С.Баярцогтыг өмөөрөхгүй гэдгээ хэллээ. АН хагаралдлаа. Улстөрийн хувьд маш зөв маневр. Тийм болохоор л Баярцогт боож үхэх гээд байгаа юм. Үнэндээ энэ хэддийлэх эсэх нь мэдэхгүй, гэхдээ ийм компаниас хуулийн зөвлөгөө авчихаад Оюу толгойг зарсан гэвэл монголчууд лав сайнаар хэлэхгүй шүү дээ. Үнэндээ асуудал шууд Баярцогтод хамааралгүй ч байх. Цаад эзэд нь хэн бэ? гэдэгт байна. АНУ-аас санхүүждэг, Батаарыг зохион байгуулдаг, одонгоор шагнуулдаг хуулийн фирмийн асуудал Баярцогтоор тогтохгүй л дээ.
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    энэ хорон санаатай хүүхэн шүү
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • zochin (70.194.66.186)
    Mongol uls Bayartsogt luivarchinii gart ortson yum bhdaa..
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.120.184)
    Уянга Цог нар авилгалаа аваад алга болно доо болно кккк
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BUSINESSKIDS хөтөлбөр Монголд нээгдлээ
    15 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    54 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    57 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    1 цаг 1 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    1 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    1 цаг 26 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    1 цаг 55 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    2 цаг 6 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    2 цаг 10 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    2 цаг 13 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    2 цаг 14 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    2 цаг 27 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    3 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    3 цаг 50 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    4 цаг 35 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    4 цаг 36 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    4 цаг 38 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    5 цаг 34 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    5 цаг 52 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    6 цаг 3 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК