зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү

2016-7-06
0
ЖИРГЭХ

Сонгуульд ялалт байгуулж улс төрд орохоор улайрагчдын үйлдэл хэрээс хэтэрч, эрдэнэт хүний алтан аминд хүрэв. УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж нялх хүүхэд амь насаа алдахад хүрсэн талаар увс аймгийнхан мэдээлж, Ерөнхийлөгчид хандлаа.  

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн С.Отгонтуяа өнгөрсөн зургадугаар сарын 3-ны өдөр амаржиж хүүтэй болжээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа болон түүний нөхөр н.Чулуунбаатар нарт 50 мянган төгрөг өгч, “Заавал явж, Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жип машинаар явуулна хэмээн гэрээс нь авч гарчээ. Гэвч нялх биетэй нярайгаа тэвэрсэн бүсгүйг жип машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан байна. 

 

Гэтэл төрөөд сар ч болоогүй бяцхан хүү олон хүнтэй машинд 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж бие нь муудан, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн ч амь насыг нь аварч чадаагүй аж.

 

Хүүгийн эцэг, эх Увс аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна. Тэрбээр “Улстөрчдийн заль мэхэнд хууртан хол замд хүүгээ авч яван амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байна” гэжээ. Талийгаач хүүг задлан шинжилгээнд оруулсан бөгөөд эмч нар урьдчилсан байдлаар “Амьсгалын замын цочмог дутагдлаас болж нас барсан” хэмээн үзэж байгаа бөгөөд энэ хэрэг дээр Увс аймгийн Цагдаагийн газар  эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

 

Түүнчлэн Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцож, Сонгуулийн хуулийн дагуу түүнийг эргүүлэн татах ёстой гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа бөгөөд талийгаач хүүд зориулан зул өргөх ёслолыг Увс аймгийн Улаангом хотын төвд зохион байгуулжээ. Түүнчлэн иргэд эрдэнэт хүний алтан амийг золиослон байж, их хурлын сэнтийд заларсан Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Хорвоод мэндлээд 22 хонож байсан бяцхан хүүгийн амь нас ийнхүү сонгуулийн золиос болж, хэн ч хариуцлага хүлээхгүй, үнэгүйдэхгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулж, хууль хүчний байгууллагууд зохих журмын дагуу хариуцлага тооцно гэдэгт Увс аймгийн ард түмэн итгэж байгаа гэдгийг энд дахин тэмдэглэх нь зүйтэй болов уу.

 

Ер нь эрдэнэт хүний амиар амиар УИХ-ын сэнтийд заларна гэдэг ямар их үнэ цэнэ вэ гэдгийг ч хэлж харуусаж суух иргэд олон байна. Энэ жилийн сонгууль хоёр ч хүний алтан амийг авч одсон нь үнэхээр харамсалтай.

 

Увсын иргэд МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

 

УИХ-ын сонгууль будлиантай болж, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж, 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэн  Увс аймгийн иргэд Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн байна. Энэхүү ил захидлыг бүрэн эрхээр нь хүргэе.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ

 

 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

 

-Иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай-

 

Монгол Улсад хууль, шударга ёс байдаг гэдэгт итгэж, Монголын ард түмнээсэээ сонгогдсон Төрийн тэргүүн таныг ядарсан ард түмнээ тохуурхан доромжилж, басамжлан төрийн эрхэнд гарахын төлөө яахаас ч буцахгүй болсон бусармаг этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг шаардан энэхүү ил захидлыг илгээж байна.

 

Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгууль дараалан мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна. 

 

УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар  мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн  Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр томилогдон ажилласан. Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгээгүй өнгөрөөсний гор өнөөдөр дахин гарч,  Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж,  залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна.   УИХ-ын сонгуулийн санал хурааах өдөр талийгаач хүүгийн ээж О болон түүний нөхөр Ч нарт 100 000 төгрөг өгч, тэднийг гэрээс нь дагуулж явсан  Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч этгээдийг  Увс аймгийн Цагдаагийн газраас  эрэн сурвалжилж байгаа бөгөөд Увсын ард түмэн ядарсан иргэдэд хэдэн төгрөг харуулан төрийн эрх мэдлийг гартаа атгаж амташсан Ч.Хүрэлбаатартай ч мөн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

 

Дөрвөн жилийн өмнө туслахаа шоронд  илгээсэн энэ этгээд өнөөдөр хэнд ч гэм буруугүй нярай хүүхдийн амийг золиослон эрх мэдэлд хүрлээ. Хүүхдийн амь нас эрсдэж, олон хүн гашуун зовлон шаналалд өртөөд байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар юу ч болоогүй юм шиг аашилж, сайдын суудалд шунан тэмүүлж, Ч.Хүрэлбаатарын ухуулагч, туслахаар ажилласан нэр бүхий этгээдүүд “Мөнгөөр саналаа худалдсан өөрсдийнх нь буруу” хэмээн тохуурхан доромжилж байгаад харамсаж байна.

 

Монголын төр эзэнтэй,  эзэн нь ард түмэн бид гэдэгт итгэдэг. Тиймээс иргэдийн саналыг эд мөнгө мэт худалдан авч УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай гэж бид үзэж байна. Монголын төр энэ мэт ёсгүй аашилж, эзэнгүй мэт авир гаргагчдаас эгнэгт салж, төрийн өндөр хууль цаазаар түмэн олноо хамгаалах нэгэнтээ ирснийг харуулах цаг болжээ.

 

УВС АЙМГИЙН ИРГЭД, СОНГОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

 


 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (103)

  • УВС ҮХЭР (66.181.182.56)
    ТАРААСАН МӨНГӨ ТӨГРӨГИЙН АВЧ ГУДАРЧААД,ХҮҮХДИЙН АМИАР БИТГИЙ ШОУД,ТИЙМ Л ШУДРАГА ГАРУУД ЮМ БОЛ СОНГУУЛИЙН ҮЕД ХЭРҮҮЛ ЗАРГАА ХИЙЖ БГҮЙ ЮУ ХИЙЖ БСАН ЮМ.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.187.174)
    Zov demjij bna
    2017 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.43.237)
    ардчилсан намын сонгуулийн тойргийн зураг зурсан новшнуудаас хариуцлага нэх
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.218)
    Ардчилсан намынхан гэж хар мөртэй юмнууд
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.155)
    50000 Төгрөг авч тэр хол явж байдаг , ядуугийн зовлон яасан хэцүү юм бэ ??? ард.түмэн ядуу байх нь эрх баригч нарт ашигтай учир сүүлийн 20 гаруй жилд монголчуудыг гадны хулгайч нартай хамтран бодлогоор ядууруулж байна. ХҮРЭЛБААТАРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ Элбэгдорж шийдэхгүй.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.26.170)
    жоохон хүүхэдтэй байж яах гэж тэгж хол газар явж байдгийн. Би жоохон хүүхэдтэй 50мянган төгрөг аваад тэгж хол явахгүй л гэнэ биз. Өөрсдөө ч гэсэг эхлээд мөнгөнд шунахайрсан л байна шдээ. Өөрсддөө л гомдождээ хүүхдээ алдсандаа.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочинф (150.129.140.203)
    Хүрэлбаатрын л зөв байшдээ. Үхснээ хийж 50 хан мянган цаасны төлөө үхэл алдцгаасын хохь нь. Ер нь энэ мөнгөний зомби болсон хүмүүс л монгол улсын сүүлийн 20 жилийн сүйрлийг бий болгосон. Үнэн биздээ. МАНАНгаас дахиж хэнийгч сонгохгүй л гцгээдэг аанайл сонгогдцн байдаг. Хэний хүчээр вэ? Энэ мөнгөний зомбинуудын л хүчээр сонгогддог. Хүүхэдл хайран байна.
    2017 оны 03 сарын 17 | Хариулах
    • Жуураг
      Сонгуулын хууинд мөнгө тарааж болно гэсэн байдаг юм уу. Яахаараа Хүрэлбаатарын зөв болдог юм бэ? Хүрэл чулуун зүрхтэй, Хүүдийн амин идэштэй Хүрэлбаатар яаахаар зөв байдаг юм. Ингэ гэж тэр туслахууддаа тушаадаг, тэд нь баригдаад шоронд явдаг нь зөв юи уу?!?!?!?!?!?!?
      2017 оны 03 сарын 17
  • Зочин (1.160.15.17)
    угаасаа хуухдээ 50000 аар худалдсансандаа ялгаа 1 биш уу явахгуй байсан бол болох байж дээ
    2017 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    Увсынхан Хүрэлбаатараа татах нь зөв шүү
    2017 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (112.72.12.82)
    di demjij dna
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.4.70)
    Mongolchuud ugaasaa ymarvaa zuild het ih tuilshirahaar tegdeg yum. Songuuli ogloo ch ter hoeriin amidrald ymar hamaatain oorsdiinh n buruu.tiim l bol oorsdoo irj avahgui yasiin bi 6sar1nd torson songuuli ogooch ugui tertei tergui hench garsan adilhan bga biz
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • bek (27.123.214.110)
    Bi demjij bna
    2017 оны 01 сарын 05 | Хариулах
  • bek (27.123.214.110)
    Bi demjij bna
    2017 оны 01 сарын 05 | Хариулах
  • ЭРЛЭГ (203.91.117.8)
    Хүрэлбаатараа чи өөрөө сайн дураараа буугаач ээ, Үнэхээр эр хүн юм бол,Ядуу ядарсан хүний зовлонгоор гишүүн болчихоод яая яая аа Ичих нүүүр алга уу Эсвэл МАН бүгд ийм л хүмүүс юм байна л даа
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.220)
    Etseg 3h ni bas buruutai mungunii baachkanuud
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.40.146)
    Uvschuud uursduu gargaa bizdee mungu taraasan bulhai ilerch bhad chimeegui baih yumaa erguulj tatval taarna
    2016 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.139)
    Hvrel Baatar t yaaraltai hariuutslag tootsoj Shalgah heregtei iim huvalznuud Tor d hereggvi shvv Ene Hvrel baatar ig omoorood ym bicheed baigaa novshnuud icheesei Esvel 20000 in avchaad Zahiaalagaar ingej bichdeg Svgnvvd baih Shudrag Mongol hvn arai oor ontsogoos n harah baih daa
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.139)
    Vnii ard Songuuli in dvng 20000 togrogoor hudaldaj avsan gedeg n asuudal bolood baigaa ym bish vv Hvrel baatar in hvmvvs 20000-100000 togrogoor sanal in hudaldaj avah gej Tedend handaagvi bol iim hereg garahgvi l baij Songuul in huulind Sanal hudaldan avah ym bol Tuhain Ner devshigchig hasan geed todorhoi zaasan baigaa sh dee Yaduu Ard tvmneer tuhuurhaad baigaa Hvrel baatar ig Ergvvlen tatah heregtei --- Tor in erhend huul busaar garsan Hvrel baatar ig demjeed baigaa Bogs doloogch nar bolimoor ym Ta nar in Hvvhed Vhsen bol yaaj baigaa bol doo Zov ig n haraach
    2016 оны 11 сарын 17 | Хариулах
  • Маяа (202.126.91.217)
    Ямар муухай юм бэ Хүүхдийн нэр барьж улс төржилгүй байвал яасан юм бэ Явах замд нь бүү саад хийгээч хүмүүс минь Увсынхан жудагтай гэдэгсэн Хэсгийн хороо нь явуулын хайрцгаар саналыг нь авахгүй дээ Хойшид бодмоор юмаа Увсад байгаа АН намыг дэмжигчид цөм гарын үсэг зурах байлгүй дээ Арай өөрөөр улс төр хийгээчээ УВС НУТГИЙНХАН
    2016 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (202.179.23.197)
    Эцэг эхийг нь шүүхэд өг. Тэд буруутай. Хүүхэдийн өмнө эцэг эх нь хариуцлага хүлээх үүрэгтэй. Увсынхан хүүхдээр улс төр хийхээ болиочээ. Ичиж үхээсэй.
    2016 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      ЭЭ ХАР МАЛНУУД УСАН ТЭНГЭСЭЭ БОЛЖ НЯЛХ ХҮҮХДЭЭ
      2016 оны 10 сарын 21
    • Зочин
      УВС ХҮНД ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙХ УУ?
      2016 оны 10 сарын 21
  • чи (202.9.42.198)
    Мөнгөнд шунаж хүүхдээ авч явчихаад
    2016 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.213)
    100 eejiin buruu. Busad eejuud ingeed tenegteed huuhdee chireed yavaagui l baihgui yu! Yu bodoj tegej uluv doliv hiij yavdiin
    2016 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.213)
    Нялх хүүхдээ асрах нь эцэг жхийн үүрэг. Өөрснөө нялх хүүхдээ чирж явчихаад бусдыг буруутгахаа боль. Бас улс төрийнхний золиос болж хэл ам хийж, нялх үрийнхээ хойдохын замд бүү саад бол!!!
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.118.162)
    Оргүй үлдсэнээс шантаач хийж хэдэн юм салгах нь.Эцэг эхийн 100 буруу.Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагаа 100,000аар солиж алдлаа.Хэзээ байтлаа манайхан 30 хоногийн дотор нялх хүүхэд хол авч явдаг болсон юм.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (128.177.161.145)
    Hairan huuhed eej ni buruu shiidver gargasan bna
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (128.177.161.145)
    Hairan huuhed eej ni buruu shiidver gargasan bna
    2016 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 10 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 23 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 5 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 5 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 5 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 5 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК