
Өнөөдөр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Фицжеральд Кеннеди агсны мэндэлсэн 109 насны ой тохиож байна. Одоогоос 64 жилийн тэртээх энэ өдөр хүмүүсийн дурсамжаас арилдаггүй билээ. Түүний 1962 оны 45 насных нь төрсөн өдрөөр алдарт Мэрилин Монро түүнд баяр хүргэн “Happy Birthday, Mr. President” дуугаа дуулж байв.
Холливудын домогт жүжигчин Мэрилин Монро Нью-Йорк хотын "Madison Square Garden"-д болсон тухайн арга хэмжээний үеэр нарийн, гялалзсан цагаан даашинз өмсөн тайзан дээр гарсан нь түүхэн мөч болон үлдсэн байдаг.
Монро тайзан дээр гарч “Happy Birthday, Mr. President” дууг маш уянгалаг, романтик өнгө аясаар дуулсан бөгөөд энэ үзүүлбэр нь тухайн үеийн улс төр, шоу бизнесийн салбар хоорондын огтлолцлын хамгийн алдартай дүр зураг байв.
Тэрхүү даашинз нь тухайн үедээ “үнэтэй, хэт задгай” хэмээн олны шүүмжлэлд өртөж байсан ч өнөөдөр поп соёлын хамгийн алдартай хувцаснуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Уг даашинзыг өмсөх сөн гэх одуудын хүсэл их. Энэхүү мөч нь зүгээр л нэг төрсөн өдрийн мэндчилгээ бус, харин Холливуд ба Цагаан ордны хоорондох соёлын сонирхолтой огтлолцлыг илэрхийлсэн түүхэн үйл явдал байлаа.
Л.Баяр


























































