
Дарханд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг болсон “ДАРХАН МАРАФОН-2026” бүх нийтийн гүйлт 2026 оны 5-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдон, бэлтгэл ажил ид явагдаж байна. Уг марафон нь орон нутагт анх удаагаа 21км, 42км буюу мэргэжлийн төрлийг оролцуулж байгаа бөгөөд мөн уг төрлүүдэд тусгай хэрэгцээт иргэд оролцох боломжтойгоороо онцлог болж байна.
Бүртгэл www.darkhanmarathon.mn хаягаар 5-р сарын 25-ны өдөр хүртэл хийгдэхээс гадна өөрийн биеэр очиж ч мөн бүртгүүлэх боломжтой ажээ.
Энэ өдөр бүх нийтийн марафон гүйлтээс гадна машингүй өдөр, төвийн бүсийн эрүүл мэндийн “Актив экспо” болно.
Монгол улсын орон нутгийн хамгийн том экспо-д оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахыг хүсвэл экспо хариуцсан ажилтантай шууд 85259085 дугаарын утсаар холбогдоорой.
Facebook: https://www.facebook.com/darkhanmarathon



























































