2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 333 хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 гарч 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 2 бүртгэгдснээс жолооч 1, явган зорчигч 1 . Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал,БГД-ийн нутаг Магсаржавын гудамж “Тоса” худалдааны төвийн баруун замд Т.Ист маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан аж.
Д.Ундрах /24tsag.mn/





















































