Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг авто зам дээр зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Porter” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн шонг мөргөсний улмаас 58 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмчид, хэргийн газрыг цагдаад хүлээлгэн өгсөн.Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 5, гэр 2, хог шатсан 8 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авсан.
Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 5, Чингэлтэй дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2, дуудлага тус тус ирсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































