Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хөгжил-Хүн” клуб улс төрийн шинэ хүчин болж ажиллана

2015-2-14
0
ЖИРГЭХ
Энэ клубыг эдийн засаг, хуулийн салбарт нэр хүндтэй залуучууд байгуулж байгаагаараа онцлогтой аж. Улс төрийн шат дамжлагаар явж байгаагүй, ёс зүйн хувьд цэвэр, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Хөгжил-Хүн” клуб
34oha1t1peb8fkj64ae2te7kuu            Монголын улс төрд энэ хавар шинэ намууд шил дарааллан төрхөөр зэхэж буй талаарх мэдээлэл олонтаа гарсан. Тэгвэл өнөөдөр Хөгжил-Хүн клуб “Blue sky” тауэрт анхныхаа нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Энэ клубыг эдийн засаг, хуулийн салбарт нэр хүндтэй залуучууд байгуулж байгаагаараа онцлогтой аж. Улс төрийн шат дамжлагаар явж байгаагүй, ёс зүйн хувьд цэвэр, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Хөгжил-Хүн” клубийнхэн форумын үеэр боловсрол, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр зэрэг сэдвүүдээр гишүүд илтгэл тавьсан.
        Итгэлийг тус клубын гишүүн Хөгжлийн эдийн засгийн мастер Б.Найдалаа, Бизнесийн удирдлагын мастер Д.Гантулга, Химийн ухааны доктор Б.Батцэнгэл, Анагаах ухааны доктор Н.Одонгуа, Олон улс, төрийн алба судлалын доктор П.Наранбаяр, Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн нар тавьсан юм.
          Илтгэлийн төгсгөлд “Хөгжил-Хүн” клубын зохицуулагч С.Боргил “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улстөрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор “МАНАН”-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авдагч хүчгүйдээд байна. Тиймээс Монгол Улсын төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубынхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгэ энэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна. Улстөрийн өнөөгийн бохир шатаар явахгүй, цэвэр ёс  суртахуунтай, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр үүргээ умартсан, бодлогоороо бус явцуу эрх ашиг, хувийн сонирхлоороо нэгдсэн ард түмнээ хувааж талцуулсан намуудыг халах зорилготой.  Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарынхаа мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол улсаа аврах, улстөрийн шинэ хүчнийг зохион байгуулах болсон” хэмээн мэдэгдсэн юм.
            Тэд одоогоор улстөрийн шинэ хүчин нь ямар нэртэй байх вэ гэдгээ тогтоогүй бөгөөд мухардалд орсон улс төр, эдийн засгаа аварч бүх шийдлийг улс эх орынхоо эрх ашигт нийцүүлэн хөгжсөн улс болно гэсэн юм. Тус клубын залуусын хамгийн гол давуу тал нь салбар бүртээ манлайлагч, гадаадын дотоодын их дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн эрдэмтэн, докторуудаас бүрдсэн юм. Ийнхүү эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуус нэгдэж улс төрийн шинэ хүчин болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Магадгүй тэд сонгуулийн өмнө өөрсдийн гэсэн шинэ намыг байгуулах биз ээ.

Ингээд тус клубээс гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
4hb2mddiamt7ceslk3fpv2cjov

           Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жилд хувь заяагаа сонгож байхдаа бид хоорондоо ялгаагүй байлаа. Тэр цагаас хойш хэрэглээ, хөрөнгө, эрх мэдэл, орлого ер нь байж болох бүх л харьцуулалтаар бид хоорондоо эрс тэс болж бидний ондоошил туйлдаа хүрч байна.
     Бидний нийгэм, орчин, тогтолцоо бидний төлөө ажиллахаа больжээ. Ийм нийгэмд шударга ёс, үнэт зүйлс оршихгүй ээ. Тиймээ маргаашийн итгэл биднээс улам холдсоор байна. Бидний хүсээгүй ардчилал болчихлоо. Энэ бүхэн, бид ирээдүйгүй, итгэлгүй нийгэмтэй нүүр тулаад байна. 1990 оноос хойш Монгол Улс эдийн засгаа 4 дахин өсгөж чадсан боловч нийгэмд бий болгосон бүтэц, тогтолцооны балгаар бидний ихэнх маань энэ өсөлтөөс хүртсэнгүй ээ. Тогтолцооны хямрал, хүртээмжгүй нийгэм маань улсын хамгийн үнэтэй баялаг болох хүнийг хөсөр хаяж, Монгол хүн үнэгүйдлээ.
           Энэхүү 25 жилийн дараа бид эргэн харахад өнгөндөө хоёр тусдаа нам боловч үнэндээ нэг улс төрийн хүчнийг сонгосоор иржээ.Мухардалд орсон улс төр, эдийн засгийн ийм нөхцөлд салбараа мэддэг мэргэжлийн, боловсролтой, сэтгэлтэй бидний хэсэг нөхөд улс орны текнократ түүчээ болж, шийдэл, гарцыг олохоор ажиллаж байна. Бидэнтэй адил итгэл үнэмшил, сэтгэлтэй хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна. Бид эх орноо гэх сэтгэлтэй, ёс зүйтэй, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж одоогийн тогтолцоог өөрчлөх их ажлыг эхлүүллээ. Бид шийдэл, гарцыг Улс үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэх болно. Бид эх орноо итгэлтэй, маргааштай, хөгжсөн улс болгоно. Бид Монгол Улсаа хөгжүүлэх улс төрийн шинэ хүчин болж ажиллахаа мэдэгдэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Л.ЛХАГВА (202.179.24.252)
    Улс төрийн шинэ хүчин болцгооно гэж байгаа бид ирээдүйн МАНАН болно гэсэнтэй адил сонсогдож байна бас МАНАН биднээс өрссөн одоо бид тэднээс булаах ёстой гэсэн адил байна даа. Монголын онцлогтой шинэ нийгэм байгуулж монголчууд бид чадахгүй юм болов уу????
    2018 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.195.137)
    Demjij bna amjilt husey
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    demjinee
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • mазаалай (202.179.11.30)
    намаар л дутаж гэнэ? Дарга болсон хойноо адилхан ард түмнээ мартсан авилагчид болчих байлгүй дээээээээээ
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.28.75)
    Negdenee demjine,!!,!,
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    20 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    21 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    24 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    1 цаг 19 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    1 цаг 37 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    1 цаг 48 мин
  • Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
    2 цаг 4 мин
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    2 цаг 25 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    2 цаг 42 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    2 цаг 47 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    2 цаг 55 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    2 цаг 58 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    3 цаг 4 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    3 цаг 14 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    3 цаг 15 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    3 цаг 22 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    3 цаг 41 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    3 цаг 53 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 8 мин
  • Б.Отгонбаяр цахилгаан авто машины дрифтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо
    4 цаг 16 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК