Шонхрыг сургаж ан ав хийлгэх нь зарим улсад цөөн тооны хүмүүсийн хобби байдаг бол олон оронд томоохон бизнесийн сүлжээ болжээ. Дэлхий дээр шонхор худалдаалах бизнес 78 оронд явагддаг байна. Үүний нэг нь буюу шонхор худалдаалах бизнест тэргүүлэгч нь манай орон. Манай улсын хувьд шонхрыг худалдаалах
томоохон бизнесийн сүлжээний орнууд нь Катар, Бахрайн, Кувэйт, Саудын
Абар байдаг аж. Нэг шонхрыг дээд тал нь 10 мянган ам.доллараар
худалдаалдаг хэмээх мэдээлэл бий.
ЮНЕСКО шонхрын авыг амьд соёлын өвд бүртгэсэн байдаг. Дэлхийд Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд шонхрын тоогоор тэргүүлдэг ч гэлээ манай орны шонхрын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа юм. Үүний шалтгаан нь цэвэр гень бүхий монгол шонхрыг өндөр үнээр худалдаалах явдал юм. Тэгвэл хэн нэгэнд их хэмжээний ашиг авчирч буй Монголын “соёлын амьд өв” Арабын баячуудыг хэрхэн зугаацуулж буйг www.24tsag.mn хүргэж байна.

Д.Идэр

1. Арабын баячууд шонхроо их хүндэлдэг. Машинд нь хүртэл тусгай захиалгара хийлгэсэн шонхрын суудал бий.

2. Монголоос өндөр үнээр худалдан авсан шонхор сургуулилтаа эхлэх гэж байна.

3. Эзэд нь түүнд GPS суулгажээ.

4. Шонхрыг ан хийж сургахдаа Арабын баячууд мэргэшсэн. Эхлээд өгөөш өгч сургана.

5. Өгөөшөө ч бас өндөр үнэ бүхий төхөөрөмжөөр ажиллуулна.

6. Шонхрын ан хийх нь тэдний хувьд маш том зугаа, нэр хүндийн илэрхийлэл бас соёл уламжлал юм.

7. Өгөөш ойрхон байна.

8. Амжилттай барьж чадлаа.

9. Одоо жинхэнэ анг барина.

10. Сургуулилт амжилттай дуусав.

11. Шонхрын толгойн өмсгөл Арабын дэлгүүрүүдэд
олон төрлөөр бий.

12. Шонрхын уяа ийм олон янзаар байна.

13. Шонхрын дэлгүүр. Цэвэр генийн шонхор дээд тал нь 10 мянган ам.долларт хүрдэг.

14. Арабын баячуудын шонхоргүйгээр төсөөлөх хэцүү.

Сэтгэгдэл (3)