Баянгол дүүргээс уламжлал болгон зохион байгуулдаг "Ахмадаа хүндэтгэе" арга хэмжээ өнөөдөр 12 цагт Улаанбаатар паласын их танхимд эхэллээ.Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд оролцож 3000 ахмаддаа хүндэтгэл үзүүлэх юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын сайн малчин цол тэмдэгээр шагнагдсан БГД-ийн 12 дугаар хорооны иргэн Д.Гандибазар шагналаа гардаж авах аж.



















































