Жил бүр сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг.Нийслэл хотын хэмжээнд 340 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг нь нийт Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 69 хувийг эзэлдэг. Мөн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас ирж, буцаж байгаа тээврийн хэрэгслийн тоо 30 000-д хүрдэг гэсэн албан бус тоо баримт байдаг.
Хэрэв ямар нэг байдлаар баярын өмнөх өдрүүдэд автомашины хэт их механик өсөлтөнд хязгаарлалт хийхгүй бол огт хөдөлгөөнгүй зогсох буюу урт хугацааны түгжрэлүүд үүсэж болохоор байна.
Дээрхи нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах зохицуулалтыг хийж байгаа билээ.
Автомашины улсын дугаар 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14 -ний бямба гарагуудад хөдөлгөөнд оролцоно.
Автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15 -ны ням гарагуудад 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.



















































