Америкчуудын Валентины өдөрт зориулан бэлэг авсан нийт мөнгө нь өмнөх оныхоос 3.8 хувиар өсчээ. АНУ-ын иргэд энэ өдөрт зориулан бэлэг авахдаа 19,558 тэрбум ам.доллар зарцуулсан нь өмнөх жилүүдийнхээс дээд амжилт тогтоосон үзүүлэлт юм. Судалгаагаар нэг америк хүн дунджаар 139,7 долларын бэлэг худалдан авч байгаа нь өмнөх онд 134,56 доллар байжээ. Харин тэд 2014 онд хайрын өдрийн бэлгэнд зарцуулсан нийт мөнгө нь 18,838 тэрбум доллар байсан юм.
Валентины өдөр Америкт бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйлсийн борлуулалт 5,3 хувиар өссөн байна.



















































