Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр 16:20 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Японы мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдэж, 33 удаа түрүүлсэн Хакухог Монголын ард түмэн болон сэтгүүлчид баяр хүргэн угтаж авлаа.Хакухо эх орондоо байх хугацаандаа цагаан сараан үндэсний бөхийн барилдаан үзэх юм байна. Сумогийн ертөнцөд рекорд эвдсэнээсээ хойш эх орондоо анх удаа ирж байгаа тэрээр битүүний орой Япон руу буцах аж.
Хакуход Цагаан сарын өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгох тухай яригдсан. Тэгвэл энэхүү арга хэмжээг түүнийг нутаг буцахаас өмнө зохоин байгуулна хэмээн таамаглаж байна.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (2)