Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн онд 8-17 насны 115 охин хүчингийн гэмт хэрэгт өртжээ

2015-2-16
0
ЖИРГЭХ
Нэгэн тоо баримт дурдахад, өнгөрсөн онд хүчингийн гэмт хэрэг 301 гарсанаас 8-17 насны 115 охин хүчиндүүлсэн байна.
41ed0628d19c8c25big    Өнгөрсөн онд 1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г баривчилж багагүй шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.   Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс  байж болох газруудыг нь  тогтоож,  шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байдаг.    Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан юм. Хамгийн сонирхолтой нь хүчингийн гэмт хэрэг үйлдэгч тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй байсан. Гэмт этгээд  2 хүний аминд хүрч,  насанд хүрээгүй 4 хүүхэд хүчирхийлсэн гэдгээ хүлээгээд байгаа.

Ер нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид болж хувирсан нь нийгэмд түгшүүр бий болгоод байгааг нуух юун.  Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүд, охиддоо тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэйг хуулийнхан анхааруулсаар байна.

Нэгэн тоо баримт дурдахад, өнгөрсөн онд хүчингийн гэмт хэрэг 301 гарсанаас 8-17 насны 115 охин хүчиндүүлсэн байна. Хүчиндэх төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Хамгийн аймшигтай бэлгийн хүчирхийллээс болж үхэж, эндсэн нярай, ураг их байгааг Шүүх шинжилгээний эмнэлгийнхэн онцолж байна.   

     “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрахаас охидын хүчирхийллийн талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Танай зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдэд яг ямар тусламж, үйлчилгээг үзүүлдэг вэ?
-Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эхний ээлжинд тухайн хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна гэдгийг тодорхойлно. Хамгийн гол нь нөхөн сэргээх үйлчилгээн дээр анхаардаг. Өөрөөр хэлбэл бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараах сэтгэлзүйн гэмтлийг нь яаж эмчлэх вэ, ямар арга, аргачлалаар хэнээр дамжуулж хийх вэ гэдэг дээр түлхүү ажилладаг.  Дээрээс нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг бүлэг болгоод дунд нь нийгэмшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Адаглаад парк дээр тоглуулж, кино үзүүлэх, сайхан бүхний талаар ярилцлах зэрэг нөхөн сэргээх аргачлалуудаар дамжуулж үйлчилгээ үзүүлдэг.

-Танайд хандаж байгаа хохирогчид ихэвчлэн хэдэн насны байх уу?
- Бид насанд хүрээгүй хүүхдүүдтэй түлхүү ажилладаг. Өөрөөр хэлбэл 14 хүртэл насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг.  Цөөхөн хэдэн тохиолдолд насанд хүрсэн эмэгтэй ханддаг. Гэхдээ тэдэнд үйлчлэх байдал арай өөр. Санхүүжилт бол 100 хувь гадных.

-Ер нь хохирогчдод үйлчилгээ үзүүлнэ гэдэг их өртөг өндөртэй байх?

-Маш их өртөг өндөртэй. Адаглаад эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, хууль эрхзүйн үйлчилгээ зэрэг шаардлагатай байдаг. Мөн хүн тус бүрт ажилчин харьяалагддаг.

-Хоргодох байраар хангаж өгдөг үү?
-Хамаатан садны хүчирхийлэлд өртөөд хүчирхийлэгчтэй хамт амьдрах шаардлагатай бол хамгаалах байраар хангадаг. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хамгаалах байраар хангуулахаас өөр аргагүй байдаг. Гудамж талбайн хүчингийн хохирогчид ихэвчлэн гэр бүлдээ байж байдаг.

-Танайд хандсан хохирогчдоос хамгийн бага нь хэдтэй вэ?
-Таван настай хохирогч бий. Бага насны хүүхдийг ихэвчлэн ураг төрлийн хүн нь хүчирхийлсэн байдаг. Манай үйлчилгээ үзүүлсэн хохирогчдод хийсэн судалгаагаар 68 хувь нь ураг төрлийн хохирогч болсон байдаг. Өсвөр нас болоод ирэхээр болзооны хүчингийн хохирогч болох магадлал өндөртэй.

-Хамгийн гол нь танайд хандаж байгаа хүүхдүүдийг хохироосон этгээд ялаа аваад явдаг биз дээ?
-Зарим тохиолдолд ял завших зүйл байдаг. Учир нь гэр бүл нь өөрөө тухайн хүчирхийлэгчээс бүрэн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, санхүү, гэр бүлийн нэр төрөөс шалтгаалаад хохиролгүй гэх зүйл гардаг.  Хамгийн гол тухайн хүчирхийлэгчээс эдийн засгийн хувьд хамааралтай гэр бүлийн хувьд их хэцүү байдаг. Тиймээс аль аль талыг нь бодох хэрэгтэй байдаг. Зарим тохиолдод бид нэхэмжлэгчээр орох хүртэл шаардлагатай байсан. Учир нь нэхэмжлэх хүн байхгүй ээж нь архины бүрэн хамааралтай байсан.

Тухайлбал, гурван хүүхэдтэй гэр бүл байсан. Гэтэл хойд аав нь өргөмөл охиноо хүчирхийлчихсэн байсан. Тэгээд бүх процесс явагдаад 17 жилийн ял авсан. Гэтэл бусад үлдэж байгаа хүүхэд, ээж маш хэцүү болсон. Тэр хүмүүст хүртэл төрийн үйлчилгээ хүрэх шаардлагатай болсон. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бэлгийн хүчирхийллийн хуульд тусгайлсан бодлого шаардлагатай. Бодлогоор энэ асуудлыг зохицуулахгүй бол жил 200-300 хүмүүс бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм байна. Энэ бол нийгмийн нэг хэсэг л хүмүүсийг хамарсан асуудал хэмээн орхиж болохгүй. Энэ хэрэг цаанаа маш их сөрөг үр нөлөөтэй.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.23.51.1)
    aimar yumaa belgiin huchirhiileltei temtsey
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    Одоо орчин үеийн аргуулыг даруй хэрэглэж эхлэх гэдэгтэй 100 хувь санал нэг байна Тэр бугуйвч бол яах аргагүй зөв Нөгөө талаас эрчүүд эмэгтэйчүүдэд адилхан сургалт их хэрэгтэй байгаа Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчдэд хатуу шийтгэл хүлээлгэх хэрэгтэй шүү Цаазын ял оноодог болох хэрэгтэй Энэ бол хүүхдийн амьдралыг тэр чигээр нь бусниулсан нийгмийн оршин байхын эсрэг бузар гэмт хэрэг мөн
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    гэр бүлүүдтэй ажиллахгүй байгаагийн хор уршгаар хүүхэд эмэгтэйчүүд амиа алдаж байна Нийгмийн ажилтан цагдаа нар нийлж зөрчил хэрүүлтэй гэр бүлүүдээ бүртгэж аваад хүчирхийлэгч нарыг сургалтад хамруулж тусгай үүрэг даалгавар хөтөлбөртэй ажиллах цаг нь болсон баймаар Уураа удирддаг аргад тэднийг сургах хэрэгтэй Тэр нь өөрийгөө бусдыгаа хамгаалах арга зам болдог гэр бүлүүдтэй ажиллахгүй байгаагийн хор уршгаар хүүхэд эмэгтэйчүүд амиа алдаж байна Нийгмийн ажилтан цагдаа нар нийлж зөрчил хэрүүлтэй гэр бүлүүдээ бүртгэж аваад хүчирхийлэгч нарыг сургалтад хамруулж тусгай үүрэг даалгавар хөтөлбөртэй ажиллах цаг нь болсог баймаар Уураа удирддаг аргад тэднийг сургах хэрэгтэй Тэр нь өөрийгөө бусдыгаа хамгаалах арга зам болдог
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    21 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    39 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    50 мин
  • Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
    1 цаг 6 мин
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    1 цаг 27 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    1 цаг 44 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    1 цаг 49 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    1 цаг 57 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    2 цаг 0 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    2 цаг 6 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    2 цаг 16 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    2 цаг 17 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    2 цаг 24 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    2 цаг 43 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    2 цаг 55 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 10 мин
  • Б.Отгонбаяр цахилгаан авто машины дрифтийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо
    3 цаг 18 мин
  • Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
    3 цаг 21 мин
  • Стратегийн чухал бүс болох Хормузын хоолойд цэргийн мөргөлдөөн идэвхжилээ
    3 цаг 36 мин
  • “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно
    3 цаг 48 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК