Өчигдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 7 дугаар гудамжинд тэвштэй хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүлгийг очиход 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан.
Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 2, гэр 1, чингэлэг 1, дэд станц 1, хог 3, бусад эд зүйлс шатсан 1 удаагийн дуудлагыг тус тус хүлээн авсан байна.
Д.Ундрах

















































