XVII жарны модон хонин жилийн
хаврын тэргүүн сарын шинийн 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд
Чимэдийн Сайханбилэг нар Төрийн ордонд сар шинийн золголт хийж, өндөр
настай ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

08:00 цагт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
08:05 цагт Төрийн хүндэтгэлийн гэр өргөөд золгох ёслол эхэлнэ.
08:30 цагт Ахмадын төлөөлөл есөн ахмадтай Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “А” танхимд золголт хийнэ.
09:10 цагт Гандантэгчинлэн хийдэд болох Монголын ард түмний буян заяаг даатгаж мандал өргүүлэх арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

(2014.01.31)