Өнөөдрөөс цаг агаар хүйтэрч, зарим нутгаар цасан болон шорон шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын газраас сэрэмжлүүлээд байгаа. Тэгвэл байгалийн гарч болзошгүй хүнд нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөө орон нутгийн зарим замыг хаажээ. Тодруулбал, Онцгой байдлын комисс, цагдаагийн бие бүрэлдэхүүн өнөө шөнийн 20:00 цагаас Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замыг хааж байгаа талаар мэдээллээ. Ингэхдээ маргааш өглөө 07.00 цаг хүртэл уг замыг хааж байгаа аж. Тиймээс иргэд та бүхэн цасан шуурга шуурч байгаа эдгээр өдрүүдэд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Д.Ундрах /24tsag.mn/





















































