2015.2.23, Даваа гараг / Билгийн тооллын: 5Хаврын тэргүүн шар бар сар
Шийдэм одтой, цагаан морь өдөр
Аргын тооллын: 2015.2.23, Даваа гараг
Наран ургах шингэх: 07.44-18.13
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.





















































