Сар шинийн баяр 2015.02.18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл хүлээн авч 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ.Үүнээс хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгдсэнээс 8-н гэмт хэргийн, танхайн гэмт хэрэг 30 бүртгэгдснээс 29-н гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, зам тээврийн осол гэмт хэрэг 53 бүртгэгдэж шалгагдсан байна.
Мөн сар шинийн үеэр эд зүйлс шатсан дуудлага цөөнгүй бүртгэгдсэн тул иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
Д.Ундрах /24tsag.mn/





















































