Морин жилээ үдэж хонин жилээ угтсан cap шинийн баярын өдрүүдэд монголчууд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван шинэлжээ. Энэ сарын 18-21-ний хооронд цагдаагийн Шуурхай удирдлага мэдээллийн төвийн утсанд гэмт хэргийн шинжтэй 149 дууддага, мэдээлэл хүлээн авсны 129-ийнх нь эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Эдгээр хоногт хулгайн 26 хэрэг гарсны наймынх нь холбогдогчийг олж илрүүлсэн гэнэ. Танхайн хэрэг 30 бүртгэгдсэний 29-ийг нь илрүүлэн шалгаж байгаа аж. Баярын өдрүүдэд гал түймрийн хэрэг хэд хэдэн удаа гарч, иргэд орох оронгүй хоцорсон тохиолдол тав бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан-Өлгийн гудамжинд орших нийтийн байр энэ сарын 21-нд шатаж, багагүй хэмжээний хохирол учирсан аж. Мөн шинийн 2-нд зургаан настай хүү хог шатааж байгаад гал алдаж, өвөөгийнхөө амбаарыг шатаасан гэнэ. Шинийн 1-ний үдэш Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутагт хоёр айлын гэр галд өртөж, хохирол учирсан байна. Д.Ундрах /24tsag.mn/





















































