
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо өнгөрөөд автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход “Nord benz” загварын том оврын ачааны автомашиныг “Poronter” загварын бага оврын ачааны автомашин мөргөж жолооч иргэн О 24 настай, эрэгтэй, зорчигч Б 18 настай, эрэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НЯТТ-ын 103-ын эмчид, ослын газрыг БЗД-ийн Замын цагдаад тус тус хүлээлгэн өгсөн.