Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Японд дахин шуугиан дэгдлээ: Сумогийн “Халк” хэлээ хазах ёстой гэв

2015-2-24
0
ЖИРГЭХ
Гэвч монголчуудын эсрэг партизанууд үүнийг монголчууд хинкаку буюу сумо хүнд байх эрхэм чанаргүй хүмүүс хэмээн ашиглах болно

04Doreen-Simmons08SEP10-DSC0324    Японы мэргэжлийн сумогийн 33 удаа түрүүлсэн ёкозуна Хакухо эх орондоо түр ирээд битүүний өдөр буцсан билээ. Тэрээр Японд очмогчцоо дахин барилдуулсан шүүгчдийг буруутгасан тухайгаа дахин албан ёсоор мэдэгдэл хийсэн нь тус улсад ихээхэн шуугиан дэлгэлээ.

Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Хакухо өмнө ярьсантай бараг адил зүйл хэлсэн нь япончуудын шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна. Тухайлбал, Японы хамгийн нэр хүндтэй сонин гэгддэг “Майничи” энэ тухай онцлон хөнджээ. Майничид бичсэнээр “... Тэрээр Осака хотын Сакай дүүрэгт Мияагино дэвжээний бөхчүүдийн байранд болсон хэвлэлийн хурлаа зарласан хугацаанаасаа 15 минут хожимдож эхлүүллээ. Хакухо нэгдүгээр сард телевизээр хальтхан уучлал гуйснаасаа хойш анх удаа дахин барилдуулсан шүүгчдийг шүүмилсэн сэдвийг хөндлөө. Гэвч тэрээр өөрийнхөө бодсоныг л хэлсэн гэдэг тайлбараа давтав” гэж бичжээ.

Сонинд Хакухо “Хүн бүр бодол, мэдрэмжтэй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би хэлсэн гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Би зөвхөн өөрийн бодлоо хэлсэн төдий хэмээн мэдэгдлээ” гэсэн байна. Мөн “Сэтгүүлчид түүнээс шүүгчдийг шүүмжилсэн байр суурьтай байна гэсэн үг үү?” хэмээн асуухад Хакухо “Би үүнийг хэрхэн илэрхийлэх ёстой гэж? Сэтгэл зүрхэнд ямар нэг юм байгаа бол хэлэхгүй өнгөрөх боломжгүй” гэж хариуллаа. Тэр огтхон ч уучлал хүссэнгүй хэмээн “Майничи” сонин шүүмжилжээ.

Японы хэвлэлүүд Хакухог хатуухан шүүмжилжээ. Асашёорю Д.Дагвадоржийн хүн зодсон гэх хэргийг хүртэл хамтатган сөхөхөд хүргэсэн дээрх мэдэгдлийн дараа олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Эдгээрээс японд олон жил суурьшиж, олны танил болсон гадаадын ажиглагч, судлаачдын байр суурыг манай сайт онцолж байна.

04Doreen-Simmons08SEP10-DSC0324“Энэ бол жижиг асуудалд дээр ам зөрсөн төдий хэрэг. Гэвч монголчуудын эсрэг партизанууд үүнийг монголчууд хинкаку буюу сумо хүнд байх эрхэм чанаргүй хүмүүс хэмээн ашиглах болно” гэж Японы их сургуулийн судлаач, ажиглагч Майкл Цусек ярьжээ.

Тэрээр “Монголчууд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй чадвартай. Тэд сумог шинэ түвшинд хүргэсэн. Тэд том, хүчирхэг, бас сайн мэхтэй. Энэ бол маргаангүй сумо дахь монголчуудын байлдан дагуулал юм. Одоо шинээр япон ёкозуна төрнө гэсэн ойлголт бараг алга боллоо. Японд 2003 онд Таканохана зодог тайлснаас хойш нэг ч үндэсний ёкозуна төрөөгүй” гэдгийг онцолсон байна.

Тиймээс 29 настай их аваргыг цаашид хэлээ хазах ёстой тухай олон ажиглагч зөвлөж байна.

04Doreen-Simmons08SEP10-DSC0324“Тэр маш болгоомжтой байх ёстой. Шүүгчдийн тухай ч олон нийтэд мэдэгдэхээр хариу үйлдлэл үзүүлэх хэрэггүй байсан юм. Үүнийг хэлснээс л болж уучлал гуйх асуудал хөндөгдсөн” хэмээн сумогийн алдарт тайлбарлагч Дорин Симмонс ярьжээ.

Харин Цусек “Шүүгчдийг шүүмжилсэн асуудлыг хэт өлгөөд байгаа гол шалтгаан нь ёс зүй гэхээсээ илүү Хакухо дайны үеийн хамгийн агуу ёкозуна Тайхог “баллуурдсан”-д болсон. Энэ бол исгэлэн жимс. Япончууд харийнхан рекорд эвдэхэд дургүй улс. Хакухог дахин барилдуулахад түүний уурыг хүргэсэн нь ойлгомжтой. Дахин барилдуулсан нь япончууд түүнийг унаж магадгүй гэсэн сүүлчийн найдвар байсан юм. Нэгэнт л их рщкордыг эзэмшиж чадсанаас хойш цаашид хэлээ хазах хэрэгтэй сумогийн Халк минь” хэмээн тэмдэглэсэн байна.
Д.Идэр
www.24tsag.mn




0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • зочин (103.10.22.154)
    Япончуудын хүч чадал гэж өрөвдмөөр. Дээр нь Мөөеө аварга монгол охидыг манай хүү архичин тамхичин гэж хэлээд япон лхинтой суусан гэж ярихаа болиосой. Зурагтаар зөндөа л гарлаа ш дээ.Биеэр нь эцэг өвгөдийх нь цус гүйж байгаа залуу охид омголон байхгүй яадгийн сул дорой биетэй ус гүйсэн хүмүүс биш
    2015 оны 03 сарын 20 | Хариулах
  • Mongolchuudaas (150.129.140.195)
    Тийм шүү Хакухо аварга минь дахин барилдуулвал барилдуулж л байг л дээ. Унагаагаад унагаагаад, дахин дахин унагаагаад л хэн гэдгээ харуулж Монгол хүний чадлыг дахин дахин тэдэнд батлан харуулаад өг !
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    ёстой үнэн хэлж, уг нь дуугай л өнгөрчих байсан юм, тэртэй тэргүй 2 барилдаад давсан нь үнэн, рекордийг нь эвдлээ гэхдээ залуу хүн, их аварга хүн тэр үед бодсоноо л ил хэлж л дээ, энэ бол байх л зүйл. харин дээрх судлаачийн хэлснээр одоо ам бөх байхгүй бол болохгүй нь хэдэн жил барилдаж түрүүгээ улам дээшлүүлэх г.м. асуудал байна. аварга ухаантай хүн үүнийг юу эс андахав
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Yokozuna (43.242.243.152)
    Usiig n uuval yosiig n daga gej ug baidag... Avarga hun shig nambatai baij 40-oos deesh turuulchihvel uug n zugeer umdaa, aav shigee aarhuu boloh geed bnuda?! 130 say hund hundluulehed bas uhaan ih heregtei shuu Davaa min
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Оньсого (202.179.15.234)
    Хоёр мантуу мөргөлдөж нэг сэрээ гозолзоно. Одоо зөндөө мөргөлдлөө, хэлэх үгээ хэлээд, хаалгыг нь саваад гарсан ч яадаг юм бэ.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • МОНГОЛ (180.149.78.26)
    ХЭЛЭХГҮЙ ҮГИЙГ ХЭЛМЭЭР САНАГДААД БАЙВАЛ ХУЛГАНЫ НҮХЭНД ХЭЛЧИХ ГЭСЭН САЙХАН СУРГААЛТ ҮГ МОНГОЛД БИЙ ШҮҮ ДЭЭ.НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР.УУЛЫН ЧИНЭЭ ЦАГААНЫГ ТУУЛАЙН ЧИНЭЭ ХАР ХАРЛУУЛДАГ ГЭДГИЙГ БАС БОДОЖ БАЙХАД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ ИХ АВРАГА АА.АМЖИЛТ ХҮСЭЕ.
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • СҮХ (103.229.176.166)
    ХАКУХО МИНЬ ДЭЭ, ЭНЭ ХҮРЭХ ГЭЖ ИХ ХӨДӨЛМӨРЛӨСӨН, ТЭГЭЭД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХЭДЭН ҮГЭЭСЭЭ БОЛЖ СУМО СОНИРХОГЧДЫН ДУРГУЙГ ХҮРГЭЖ БОЛОХГҮЙ, МОНГОЛ ХҮНИЙ УУЖУУ УХААНЫГ ЯПОНЧУУДАД МЭДРҮҮЛЭЭЧ ДЭЭ, ШАЛЧИГНАСАН ЮМ БИТГИЙ ЯРЬ Л ДАА
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • ZUVLEH AHNI (112.72.13.11)
    AHIN DU MASH TEVCHEERTEI BAI ODOO CHINI AMJILTIIG MAGTAAD DUUSCAN ZUVHEN UU ERJ YMAR ALDAA BOLON ASHGILAH ZUILIIGL HAIJ BGAA GEJ HELSEN SHUUDEE TEVCHEEREE ZAA.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • bat (80.110.127.53)
    энэ Даваажаргал яадаг хүүхэд вэ.дэмий юман дээр коко байтугай вазари алдаж байх юмдаа.бөөлжсөн бөөлжисөө долоосон дэмий юм боллоо доо.залуу хүн ч гэсэн цээжинд ассан галын утааг гаргахгүй үе гэж байна шүү дээ...
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Фен (103.26.194.84)
    Фен (103.26.194.84) ( 0 минутын өмнө ) Хакухо одоо тэр асуудлаар дахин узэл бодлоо илэрхийлээд хэрэггуй би уучлалт гуйсан бух асуудал уугээр дууссан гээд л хаях хэрэгтэй рекордоо эвлуулсэн улс нэхэл ихтэй байх нь ойлгомжтой бид ч тийм л байна шуу дээ одоо бэлтгэлээ сайн хийгээд дараагийн барилдаандаа анхаарах хэрэгтэй
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Фен (103.26.194.84)
    Хакухо одоо тэр асуудлаар дахин узэл бодлоо илэрхийлээд хэрэггуй би уучлалт гуйсан бух асуудал уугээр дууссан гээд л хаях хэрэгтэй рекордоо эвлуулсэн улс нэхэл ихтэй байх нь ойлгомжтой бид ч тийм л байна шуу дээ одоо бэлтгэлээ сайн хийгээд дараагийн барилдаандаа анхаарах хэрэгтэй
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.3.70)
    unetei l zovlogoo bna shuu .bas tuiliin unen....
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Гаххх (112.72.13.211)
    Энэ жил бүх түрүүгий нь аваад хэн ч хүрэхгүй рекорд болгоод хаяад хүрээд ир. . .
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.31.112)
    сумогийн шонхор гэжээ нээрээ ч тийм юм даа Хэлээ хазахад унах тасрах юм юу байхав залуу хүн бас жаахан омголон баймаар үе ирдэг л байх даа
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (1.218.164.186)
    амнаасаа болоод үхэр болчихвоо. дааганаас унаад үхдэггүй, даравгар амнаас болоод ... гэдэг үгтэй. бас усыг нь уувал ёмыг нь дага гэдэг. Монгол эр хүн шиг тэвчээртэй байгтун
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (1.218.164.186)
    ярих цаг мундахгүй их. одоо хэлээ хаздаг цаг шүү.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    japanchuud sumogoo olimpod oruulna gej ih hicheej bgaa. emegtei sumochdoo hurtel tusgailan beldej bgaa. tegsen hernee mongolchuudiig ingej nud uzuurleed bdg bas ***** garuud ymaa.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
    • ene baidlaaraa bol sumo hezee ch dayarshij chadku, hezee ch olimpod huleen zuwshuurugduhgui
      2015 оны 02 сарын 24
  • Зочин (203.169.49.93)
    Хэдэн монгол бөхчүүдийн амьдралд хэрэгтэй, япончуудын л мөнгө болохоос сума бол тэдний үндэсний спорт. Өөр газар түүгээр мөнгө олох боломжгүй. Бас монгол гэдэг улс байдгийг япон төдийгүй гадаадын жирийн иргэд мэдэж авсан.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.46)
    Хакухогийн хэлсэн үг нь өөгүй байна. Харин монгол эх оронч комментчдын үг бол наанадаж үхрийн цаанаа бол хүний ***** юм.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Dddd (112.72.13.46)
    Helehed yadgiin
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Монгол хүн (124.158.77.8)
    Зөвөө хэлэх гэснээ хэлэх хэрэгтэй. Чи бол япончуудыг өвдөг сөгдүүлсэн сүр хүчит их аврага болохоос биш япончуудын боол биш.Зүгээр байхад хавчаад шахаад байвал Монголчууд сумогоор барилдахгүй байхад хохирох зүйл байхгүй. Харин Монголчуудгүй сумог хүмүүс үзэхгүй болж сөнөх магадлал өндөр шүү
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Soongo (122.201.22.58)
    Хэлээ хазах хэрэггүй дээ, улаан цайм буруу юм хийсэн байхад түүнтэй эвлэрээд чимээгүй өнгөрвөл харин өөрийгөө доош нь хийсэн болно, япончууд тийм их дургүйцээд байгаа юм бол гадаадын бөх барилдуулахаа больж бас болно. Гэхдээ тэгсэн тохиолдолд смуог нь үзэх хүн байхгүй болно, ийм л байдал байгаа. Хакуко хэзээ ч ялагдахгүй бас хэзээ буруугийн өмнө дуугай өнгөрөхгүй. Монгол цустай хөвгүүнээ өмөөрч бичлээ, сайн бод
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Сумогын их аварга ХИНКАКУ үзүүлж байна гээд буруу зүйлтэй эвлэрүүлж болохгүй ээ. Хавчаад байвал зодог тайлаад хэдэн Монгол бөхөө дагуулаад ирвэл яасийн
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
    • Тэд нар энд ирээд юу хийж яаж амьдрах вэ. Ялангуяа доод зиндааны хэд бол хамгаалагч л болно шүү дээ._
      2015 оны 02 сарын 24
  • Зочин (202.70.37.54)
    yponchuudiin zuvshdee helee hazaad l amjiltiig ni gargaad l baijiildaa, uuluh ymgui bj suraach, Davgaa shig bitgii sagsuuraarai gj zahii
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Ядаж зөв бичмээр юмаа. 33 удаа түрүүлсэн 69 дэхь удаагын их аварга гээч
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (5.150.254.79)
    Тавган дээр 2 Мантуун бууз барилдана тэр юу вэ гэжл тоголдог байлаашдээ.
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    11 цаг 46 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    12 цаг 26 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    12 цаг 29 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    12 цаг 33 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    12 цаг 34 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    13 цаг 11 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    13 цаг 47 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    14 цаг 4 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    14 цаг 20 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    14 цаг 34 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    14 цаг 39 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    15 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    15 цаг 27 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    15 цаг 44 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    15 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    16 цаг 34 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    16 цаг 37 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    17 цаг 31 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    18 цаг 8 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    18 цаг 9 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК