БЗД-ийн нутаг Шар хадны зам Эрдэнэтолгойн автобусны буудлын замд Т.Pruis маркийн авто машины жолооч Б нь H.Grandeur маркийн авто машинтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн байна.Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдсээр байна. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хүүхдэд зориулсан хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь зүүлгэж хэвшүүлэх шаардлагатай байна. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ дэргэд дүрмээ зорчиж буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь харамсалтай юм. Иймд хүүхэд дээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар нь байнга хэлж зөвлөж байх хэрэгтэй.
Д.Ундрах /24tsag.mn/






















































