Энэ сарын 8-ний өдөр Замын цагдаагийн алба хаагч тус автомашины тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтөй эсэхийг шалгахаар зогсоосон боловч тус автомашины жолооч нь хүчингүй үнэмлэхтэй явж байсан байна. Тэр үед хүчинтэй үнэмлэхээ үзүүлэхийг шаардахад 2 дахь үнэмлэхийг гаргаж иржээ. Улмаар цагдаагийн алба хаагч хүчингүй үнэмлэхийг хурааж авах гэтэл тус жолооч өгөхгүй гэж маргалдаж хэл амаар доромжилж, тээврийн хэрэгслээрээ түрж, хажууд нь сууж явсан зорчигч бууж ирээд надад ч гэсэн 2 үнэмлэх байгаа, та нар яадаг юм бэ, хэмээн маргаан үүссэн байна. Одоогоор уг асуудлыг шалгаж байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (3)