Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдлаа

2015-2-26
0
ЖИРГЭХ
   Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг олныг цочирдуулж байна. Тодруулбал, талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй өчигдөр 19.00 цагийн үед өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаар бичсэнээр олон нийтэд мэдээлэгдсэн юм.
 zaluu_54ee6d08ae4a4_1   Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарчээ.

 Хэргийн талаар талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй олон нийтэд мэдээлэлээ.

 Тэрбээр “Миний найз Ө  нь дөрөвхөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.

Охины эцэг болох Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.

Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойд эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм.

2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойд эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм.

Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болох юм. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.

Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь: “Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна” гэсэн. Мөн өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.

Тэр өдрөө гэмтэлд аваачиж хагалгаанд оруулсан боловч нөжирсөн цусны хамт тархи гоожин гарч ирсэн гэж эмч нар нь хэлсэн. Гоожсон тархийг таслан авсан. Ер нь бол салах ёсоо хийсэн дээр, бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэхдээ 5 хоногийн турш тэр хүүхэд тарчлан зовж үхэж чадахгүй байсан. Ухаангүй, хагас нүд нь хараатай, хэл нь жаахан цухуйж хатсан, хамаг бие нь хөх няц арай л дэндүү нүд халтирмаар. Эмчилж байсан эмч нь охиныг бас хүчирхийлүүлсэн байх магадлалтай гэсэн. Хярзан нь урагдалтай байна. Гэхдээ баталгаатай биш гэж байна лээ. Задлангаар тогтоогдоно.

 Тэр 2 алуурчдын мэдээлэл гэвэл нийтийн байранд байдаг байсан юм байна лээ. Хоёулаа бөө гэнэ лээ. Охиныг өдөр болгон зодож дарамталдаг байсан бөгөөд, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрчүүд олон байгаа юм. Тийм байдалтай байдаг байсныг нь мэдсэн бол… Саажилттай ч гэсэн ээждээ хүрээд ир, насан туршдаа уучлалт гуйж асарч амьдаръя гэж гутарч суугаа найзыгаа хараад нулимсаа барьж дийлэхгүй байна.

 Яаж төрүүлсэн охин нь билээдээ, арай ч дээ 4 настай охиноо алдсан тэр ээжийн сэтгэлийг яахын бэ? Эмнэлэгт сонссон танихгүй хүмүүс хүртэл зэвүүцэж, хорсож, уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Яахаараа ийм юм байж болдог байнаа. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа ч нөгөө 2 чинь бие бие рүүгээ чихээд байгаа юм байна лээ.

 Талийгаачийг задланд оруулсан бөгөөд хариу нь бас удаж гардаг сурагтай. Манай оронд байтугай миний танил дунд ийм юм болно гэж би төсөөлчиж байгаагүй. Ийм хэрэг үйлдсэн новшнуудад цаазаар авах ял ч багадсан гэлтэй. Тэгэхэд манай орон цаазаар авч болдоггүй хуультай. Үйлийн үрээ эдлээд үхэж байхдаа таарсан яргачингууд. Нэг нэгнээ хайрлахаа больчихсон Монгол юмуу?

 Нэрийг нь бичээд, зургийг нь оруулаад шившиг болгоод өгье гэж бодсон ч бүрэн шийдэгдээгүй хэргийн сэжигтэнгүүдийг болдоггүй юм байхаа. Гэхдээ л зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа.

Ийм юм бичиж та бүхний сэтгэлийг эвгүйцүүлье гэж бодсонгүй, зүгээр л ийм юм байдаг юм байна. Үр хүүхдээ үүнээс хойш хайрлаж хамгаалъя, анхааралтай байцгаая гэдэг үүднээс сануулга болгон хүргэж байна. Миний хамгийн их айж байгаа зүйл бол бэл бэнчин муутай, хамаатан садангүй найзыг маань дээрэлхэж муу адгийн новшнууд суларчих вий дээ л гэж бодохын. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарна гэдэгтээ хэзээ ч эвлэрэхгүй учраас эцсээ хүртэл тэмцэнэ. Бяцхан охиноо гүнээ хүндэтгэсэн ээж Ө болон Э.М.А 3-н эгч нь…..

 УМ МАНИ БАД МЭ ХУМ” гэжээ.

Уг хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг шалгаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.131.249.202)
    ИЙМ ЮМНУУД ХӨРСТ ГАЗАР ХӨЛ ТАВЬЖ ЯВНА ГЭХЭЭС ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА. АДГИЙН ШААРНУУД. 2-ЛАНГ НЬ ХОРВООГООС ТОНИЛГОХ ХЭРЭГТЭЙ.. .
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Elbegdorjid (103.26.195.163)
    Ter noen yylaa yxna l biz. Xarin iim aluurchdiig ylanguya biee xamgaalax chadbargyi xuuxdiig tamlan alsan bol amid ybax erx bxgyi. Ta nar gargasan shiidbere ix uurchildig ym bnle..bucaagad caaza sergeexed amarxan blgyi de
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • dorj (112.72.13.139)
    iim adguusnuudad shuud l tsaaziin yl yg tur huuli gej baidag l ym bol tumur hvvree haruul
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Элбэгдоржийн АНУ-д тал олох гэж гаргасан цаазын ялаас түдгэлзэх шийдвэр нь эрээгээ алдсан алуурчидыг өөгшүүлж байгаагийн балаг. Элбэгдорж дөнгөж саяхан 2-ч хүний аминд хүрсэн байж болзошгүй гэмт этгээдэд уучилал үзүүлээ биз дээ. Манайх шиг цөөн хүн амтай, төр засаг нь хямралтай, хууль нь гууль болсон улс оронд гэмт хэрэгтнүүдэд оноох ял шийтгэл хөнгөн, ялангуяа хүний аминий гэмт хэрэгт цаазын ял оноохгүй байх нь асар их сөрөг үр дагавартай
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • абит (202.179.11.98)
    болиочээ яагаад ийм болчвоо бид тогтоогдсон тэгээд буудаачээ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (119.40.97.98)
    Хүүхдийн төлөө үндэсний газар юу хийдэг байгууллага юм бэ. эсвэл УИх-д нэр дэвшихэд бэлтгэл хангагч байгууллага вюм уу
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (90.194.94.17)
    amidaar ni arisiig ni ovchi, muu adguusiig! ene door ter adguusiig omoorchi eejiig ni haraagaad baigaa humuusiig chi gesen amidaar ni shataa. ed nar torson byatshan uree adguus shig gishgedeg amitnaas yalgarah yumgui setgelgeetei uls.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.29.88)
    зүгээр л цагдаадаа өгөөд шалгуулаач хүний зовлонгоор од болох гсэн балай хүүхэний постуудаа одоо болиоч ээ. нийгэмд дандаа сэрдхийлгсэн юм бичхийн. цагдаадаа л шалгуулалда
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin (150.129.142.94)
    oxinoo uuruu abgvi yaj bgaa yum
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.238.115)
    яах гэж ер нь охиноо өгсөн юм бэээээ???? ээжийнх нь буруу байна шдэээээ.....тийм хүмүүс гэж мэдсээр байж хамгаалж чадаагүй л бна....
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    9 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    10 цаг 10 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    10 цаг 13 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    10 цаг 18 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    10 цаг 19 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    10 цаг 56 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    11 цаг 31 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    11 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    12 цаг 4 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    12 цаг 18 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    12 цаг 24 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    13 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    13 цаг 11 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    13 цаг 29 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    13 цаг 35 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    14 цаг 19 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    14 цаг 21 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    15 цаг 15 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    15 цаг 52 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    15 цаг 53 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК