Өмнө нь баавгайн савар машиндаа нууж хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг удаа дараа гарч байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн “М” гэгч 41-65 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд есөн ширхэг баавгайн савар нуун хил нэвтрүүлэхийг завджээ. Уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/





















































