Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын тоглолтын хөтөлбөрөө гаргажээ. Ирэх сард драмын эрдмийн театрт “Ээжээ” мелодрам, “Ану хатан” түүхэн жүжиг, “Тэнгэрийн хүү”, “Хайрын домог”, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн тоглохоор бэлтгэж байна. Тоглолтын хөтөлбөртэй танилцна уу?
Үзвэрийн хуваарь:
Хоёрдугаар сарын 2-нд 16.00 цагаас Д.Мэндсайханы “Ээжээ” мелодрам.
Хоёрдугаар сарын 4, 5, 25, 26-нд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн ”Ану хатан” түүхэн жүжиг.
Хоёрдугаар сарын 11 ,12-нд 20:00 цагаас Д.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн, туульсын жүжиг.
Хоёрдугаар сарын 14 –нд 17:00 цагаас В.Красногоровын “Хайрын домог” жүжиг.
Хоёрдугаар сарын 13-нд 19:00 цагаас, 14-нд 20:00 цагт В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгийг тус тус тоглоно.