
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу. Хуульд ингэж оруулсан байна. Хийхгүй явсан нь дээр байдаг. Төсөв сангийн яамны зовлон учраас бага төлөвлөдөг, давж биелэдэг. Намар зөрүү хэсгийн УИХ алж иддэг. Ийм практиктай. Манай улсын төсвийн тогтвортой байдал Засгийн газар оруулж ирэх болгонд тогтворгүй болоод байна" гэв.
















































