2015.3.6, Баасан гараг / Билгийн тооллын: 16
Хаврын тэргүүн шар бар сар
Харцага одтой, цагаагчин могой өдөр
Аргын тооллын: 2015.3.6, Баасан гараг
Наран ургах шингэх: 07.28-18.33
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн аг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 05 цаг 53 минутад эхэлнэ. 02 цаг 06 минутад сар тэргэл болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.