“Extreme memory tournament” ой тогтоолтын тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцохор болжээ. АНУ-д ирэх тавдугаар сарын 2-5-ны хороонд болох 76.000 долларын шагналын сантай энэхүү тэмцээн нь дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагддаг юм. Урьдчилсан шалгаруулалтад манай улсаас Монголын оюун ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс ой тогтоолтын их мастер С.Цогтбадрах, С.Акжол, цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт Т.Мягмарсүрэн нарын шилдгүүд өрсөлдөх эрхээ авчээ.




















































