Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.Б усад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр секунд. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.





















































