
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөгийг гурав дахь жилдээ ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид зохион байгууллаа. Дээрх арга хэмжээний хүрээнд хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгөх нь энэ арга хэмжээний зорилго байдаг юм. Энэ удаагийн “Сувдан хэлхээ” баярын өдөрлөгийн арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаан эмэгтэй төлөөлөгч санаачлан зохион байгуулсан бөгөөд урлагийн төлөөлөгчид хорих ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдэд уран бүтээлээ толилууллаа.