
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Чингисийн талбай даар 1000 залуу эмэгтэйчүүд нэгдэж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор флашмоб хийлээ. Уг арга хэмжээг Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүд клубээс зохион байгуулсан юм. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, цаашлаад залуу эмэгтэйчүүдийн манлайллын асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлүүлэх үүднээс уг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.