Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг даалгавар өгсөнөөр төрийн албаныхны машиныг хураах ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашин явуулахыг хориглосон. Үүний дагуу автомашинуудыг хурааж аваад Засгийн газрын авто баазад төвлөрүүлж байгаа. Энэ ажил энэ сарын 20 хүртэл үргэлжлээд, дүнг нь Засгийн газарт танилцуулахаар болсон гэдгийг албаныхан онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (2)