Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 5-5 тоотод иргэн Э нь өөрийн гэртээ 2014 оны 04 дүгээр сарын 21-ний орой хохирогч Т-гийн баруун гарын бугалган тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.Дээрх эрүүгийн хэрэгт Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 01 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 8 дугаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шүүхээс хэргийг 2015 оны 02 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (3)