Энэ сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн 4-26 насны гурван хүн гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн XXVI дугаар хороо буюу Мандал-Овоогийн нэгдүгээр гудамжинд айлын гэр шатаж, 19, 26 настай хоёр эмэгтэй, дөрвөн настай эрэгтэй дүүгийн хамт амиа алдсан байна.Гал үүрийн 06.40 цагийн үед гарсан бөгөөд онцгой байдлын алба хаагчдыг очиход гэрт байсан гурван иргэн хэдийнэ амиа алдсан байжээ. Галын дүгнэлт одоогоор гараагүй байгаа бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)