
Тэмцээний дүнгээр Эрдэндалай сумын баг тамирчид түрүүлж 2 жил дараалан Шилжин явах цомын эзэн болж, удаах байруудыг Эрдмийн далай, Говийн ирээдүй цогцолбор сургуулиуд тус тус эзэлжээ. Энэхүү тэмцээнийг Дундговь аймгийн 1-10 жилийн сургуулийн 1990 оны төгсөгч 10д ангийн шавь нар нь болон Л.Цэрэнбямба агсны гэр бүл ивээн тэтгэдэг бөгөөд, бусад тэмцээний шагналын сангаас ихээхэн өндөр байдгаараа онцлог ажээ.