
Монголын жүдо бөхийн тамирчидад гадны мэргэжилтэн зөвлөхөөр болжээ. Тодруулбал жүдо бөхийн холбооноос жүдочдод хүч нэмэгдүүлэхээр Франц улсаас алдарт дасгалжуулагчийг эх орондоо урьжээ. Энэ эрхэм нь хүнд жингийн алдарт бөх Тедди Ринерийн дасгалжуулагч Бенойт Кампаргуэ юм. Домогт тамирчинг бэлтгэхийн тулд өөрийн 10 гаруй жилийн амьдралыг зориулсан тэрээр манай улстай 2016 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.