Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн. 100 гаруй түрээслэгчтэй уг худалдааны төвд гарсан галын дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 - 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна.
Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.
Галын талаарх фото сурвалжлагыг бид хүргэж байна. Онцгой байдлын нийт 56 алба хаагч түргэн шуурхай ажилласны дүнд нэг ч иргэн гэмтэж бэртэж, галд өртсөнгүй гэдгийг энд онцлох хэрэгтэй биз ээ.

Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (3)