Реал Мадрид клуб өнөө шөнө Монголын цагаар 03:45 минутаас Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд Шальке клубыг хүлээн авч аваргуудын лигийн хариу тоглолтоо хийх гэж байна. Хоёр багийн эхний тоглолт Германд болж Реал 2:0-н харьцаатайгаар ялалт байгуулаад байгаа. Сүүлийн дараалсан хоёр тоглолт дээр тааруухан тоглосон Реалынхан магадгүй энэ тоглолтоос сэргэлт авах биз. Гэхдээ дараагийн шатанд шалгарчихлаа хэмээн санаа амарч болохгүй Шальке клуб тийм ч хялбархан өрсөлдөгч байхгүй нь тодорхой. Дуудагдсан тамирчид:
Хаалгач: Касиллас, Навас & Пачеко
Хамгаалагч: Варан, Пепе, Коэнтрау, Карвахал, Арбелоа, Марсело & Начо
Хагас: Хедира, Кроос, Бейл, Лукас Силва, МОДРИЧ, Иско & Иллара
Довтолгч: Роналдо, Бензема, Хесе & Чичарито




















































