
Аваргуудын лиг хасагдах шатны хариу тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Өчигдөр болсон хоёр тоглолтоос үзэгчдийн анхаарлыг хамгийн их татаж байсан тоглолт нь Испанид боллоо. Реал Мадрид клуб Шалькег талбай дээрээ хүлээн авч 3:4-ийн харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Гэсэн хэдий ч өмнөх тоглолтын нийлбэр дүнгээр Эзэн хааны баг дараагийн шатанд шалгарч байгаа юм. Реалаас шилдэг довтлогч Роналду хоёр гоол хийсэн бол хамгийн чухал гоолыг Карим Бэнзема оруулсан. Харин эсрэг багаас К.Хунтаалиар, Сана, Бучс нар гоолдлоо.