
Өчигдөр болсон тоглолтын үеэр хоёр гоол оруулсан Роналду аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тэрээр өчигдөр дубль хийснээр 78 гоолтой болсон юм. Түүний ард хоёр гоолын дутуугаар Барселона клубын супер довтлогч Лиональ Месси болон Раул Гонзалес Бланко нар бичигдэж байна. Месси, Роналду хоёр уг түүхэн рекордыг цаашид хэдэн ч удаа шинэчилж, хэдэн гоолоор ч тогтоож магадгүй юм.
Сэтгэгдэл (1)