
Порту клуб аваргуудын лигийн дараагийн шатанд итгэл төгс шалгарч үлдлээ. Өнгөрсөн шөнө Португальд болсон Порту болон Базель багийн тоглолтонд талбайн эзэд илт илүүрхэн 4:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Португаас гоолуудыг Касэмеро, Брахим, Херрера, Абукар нар оруулсан байна.