
Удахгүй болох эр цэргийн баяр, зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид нийт эрчүүддээ зориулан "Тэнгэрийн хүү" түүхэн жүжгээ энэ сарын 13-15-нд тоглохоор болжээ. Найруулагч Н.Наранбаатарын "Тэнгэрийн хүү" жүжиг нь Хүннү гүрний тухай өгүүлэх бөгөөд төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалдаг юм.
Т.Энхэлээ